Нүүр будалтын багсаа зөв угаах зургаан алхам
Багсанд будгийн үлдэгдэл, тос, бохирдол хуримтлагддаг. Америкийн арьс судлалын академи багсаа 7–10 хоног тутам угаахыг зөвлөж байна.
1. Багсны үсний үзүүрийг бүлээн урсгал усаар норгоно. Багсыг бүхэлд нь усанд дүрэхгүй: иштэй холбосон цавуу суларч болно.
2. Савтай бүлээн усанд нэг хоолны халбага зөөлөн шампунь хийнэ.
3. Үзүүрийг усанд зөөлөн эргүүлж угаана. Шаардлагатай бол алгандаа аяархан илж хөөсрүүлнэ.
4. Урсгал усаар зайлна. Ус нь тунгалаг болтол угааж, зайлах үйлдлийг давтана.
5. Цэвэр, хуурай цаасан алчуураар илүүдэл усыг зөөлөн шахаж авна.
6. Алчуур дээр хэвтүүлж, үсний үзүүрийг тавцангийн ирмэгээс илүү гарган хатаана. Босоогоор хатаавал ус иш рүү урсаж, цавууг сулруулж болно.
Багсаа бусадтай хуваалцахгүй байгаарай. Будалттай холбоотой батга, арьсны цочрол байж болзошгүй бол арьсны эмчид үзүүлнэ.
Эх сурвалж: Америкийн арьс судлалын академи, How to clean your makeup brushes.
https://www.aad.org/public/everyday-care/skin-care-secrets/routine/clean-your-makeup-brushes
0 Сэтгэгдэлтэй