blog image

Хүүхдийн тархийг хөгжүүлэх “асуулт–хариу” харилцаа гэж юу вэ?

2026-10-08 17:45:12

Бага насны хүүхэд дуу авиа гаргах, гараараа заах, инээх, тоглоомоо үзүүлэх зэргээр насанд хүрэгчтэй харилцахыг оролддог. Эцэг эх нь үүнд нь харц, үг, инээмсэглэл эсвэл үйлдлээр хариулахыг “serve and return” буюу ээлжилсэн харилцаа гэж нэрлэдэг.

Жишээлбэл, хүүхэд цонхны цаана байгаа шувууг заавал “Тийм ээ, шувуу байна. Шувуу нисэж байна” гэж хариулж болно. Ийм энгийн харилцаа нь хэл яриа, анхаарал, сэтгэл хөдлөл болон нийгмийн ур чадварын суурь холбоосуудыг хөгжүүлэхэд тусалдаг.

Өдөр тутам хэрэгжүүлэх таван алхам:
1. Хүүхдийн сонирхож буй зүйл, харц, хөдөлгөөнийг анзаараарай.
2. Инээмсэглэх, толгой дохих эсвэл үгээр хариулаарай.
3. Хүүхдийн харж, хийж, мэдэрч буй зүйлийг нэрлэж хэлээрэй.
4. Дахин хариу үйлдэл үзүүлэх хугацааг хүүхдэд өгөөрэй.
5. Хүүхэд өөр зүйл сонирхож эхэлбэл түүнийг нь дагаж сэдвээ солиорой.

Үүний тулд тусгай тоглоом, сургалтын үнэтэй хэрэгсэл шаардлагагүй. Хувцаслах, хооллох, алхах, тоглох үеийн богинохон яриа хүртэл хүүхдийн суралцах үйл явцад хувь нэмэр оруулна.

Хүүхдийн эхлүүлсэн харилцааг анзаарч, тайван хариу өгөх нь энэ дадлын гол утга юм.

Эх сурвалж: Harvard University, Center on the Developing Child
https://developingchild.harvard.edu/key-concept/serve-and-return/
https://developingchild.harvard.edu/resources/briefs/5-steps-for-brain-building-serve-and-return/


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй