blog image

Жирэмсний 16 дах долоо хоног

2020-10-23 14:52:14

Хүүхэд маань хөдлөж байгаа болов уу? Яаж мэдрэгддэг бол хэмээн бодож байна уу?

Ургийн хөдөлгөөн эхэн үедээ гэдэсний хий доошилж буй юм уу? булчин таталдах мэт мэдрэгдэхбөгөөд хүүхэд томрох тусам улам хүчтэй болж хөдөлгөөн бүрийг нь мэдрэх  болно.

Ургийн өсөлт: 16 дах долоо хоног

Ураг ойролцоогоор 12 см урттай, 100 гр жинтэй жүрж шиг том болжээ. Мэдрэлийн систем нь бүхбулчингуудтай холбогдож, рефлекстэй болж байгаа. Хүүхдийн нүүрний булчингууд үүссэнээрнүүрний хувиралууд гарч эхэлнэ. Цаашид  атгах чадвараа хөгжүүлэхийн тулд тэд хүйсээ татаж, тоглоно. Хүүхдийн арьс махны завсраар өөх хуримтлагдаж эхэлсэн байгаа.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Хүүхдийн хөдөлгөөнийг мэдэрч магадгүй
  2. Нуруу чилэх, хөших
  3. Хөх томрох
  4. Өтгөн хатах
  5. Мартамхай болох
  6. Үс, хумс хурдан ургана
  7. Гэдэс язрах

Зөвөлгөө

Жирэмсний сүүлийн сарууд руу гэдэс томрох тусам нуруугаар өвдөх нь ихсэж магадгүй энэ нь биеийнжин нэмэгдсэнтэй шууд хамааралтай. Мөн хэт их жин нэмэх, олон удаа төрөх, тогтворгүй хооллолтболон шингэн дутагдсанаас болж язралт үүсдэг. Арьсийг язралтгүй зөөлөн сунахад нь тусалж, тогтмол арьс чийгшүүлэх тос хэрэглээрэй.

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй