blog image

Жирэмсний 20 дах долоо хоног

2020-10-23 15:02:27

Еээе ингээд л талдаа хүрчихлээ штээ. Одоо юухан байхав дээ.

Ургийн өсөлт:

Хүүхэд ойролцоогоор 16,5 –  25 см,  290 – 300 гр жинтэй болжээ.   Тархинд үнэрлэх, харах, сонсох, амтлах, мэдрэх мэдрэхүйн төв хэсэг хурдтайгаар хөгжиж байгаа. Булчин, шөрмөс нь ч мөн илүүхүчтэй болжээ. Энэ долоо хоногт эхэд агуулагдах дархлааны эсүүд урагт шилждэг. Хүчтэй дуучимээнд хариу үйлдэл хийж чадаж байгаа болохоор  та хүүхдэдээ хөгжим сонсгож, ярилцаарай.

Танд сонихуулахад:

  • Хүүхэд тань таны зүрхний цохилт болон гадаа дуу чимээ сонсдог
  • Хэрвэ таны хүүхэд охин бол түүний өндгөвчинд нь 6 сая өндгөн эс бүрэлдсэн байгаа

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Үтрээ томрохын хэрээр уушги шахагдаж амьсгал давчидна
  2. Таны хүүхэд хоол боловсруулах эрхтнүүдийг шахснаас болж шингэц удааширч цээж хорсохзовиур мэдрэгдэнэ.
  3. Хаван улам ихэснэ. Төрсний дараагаас алга болох тул санаа зовох хэрэггүй.

Та үүнийг  мэдсэн үү?

  • Жирэмсэн эмэгтэйн цусан дахь хүчилтөрөгч бага байдаг нь мартамхай болдог байна.

Зөвөлгөө

Хоол идэхээс 1 цагийн өмнө болон дараа цэвэр ус их хэмжээгээр уух. Хавагнах нь ихэнхдээ аюулгүйболовч дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай. Нүүр орчим, гар хэвийнээс илт ихээр,  нэгхөлийн хаван нөгөөхөөсөө илүү байх , шагай болон тавхай орчмоор хаван огцом үүсэхэд.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй