blog image

Жирэмсний 21 дэх долоо хоног

2020-10-23 15:03:29

Дааврын өөрчлөлтөөс шалтгаалан гэдэс хийгээр дүүрэх нь элбэг байдаг. Энэ нь урагт ямар нэгэн гажнөлөө байхгүй.  Гэдэс томрох тусам  хэвлий, цавь руу хатгаж өвдөх зовиур ихэснэ.

Ургийн өсөлт

Одоогоор хүүхэд нь ойролцоогоор  26 см урттай, 360 гр жинтэй болжээ. Гэдсэн дотроо хөдлөх зайихтэй байгаа учраас гэдсэн дотроо дасгал хийж байгаа мэт хөдөлнө. Хурц гэрэл, дуу чимээг сайнмэдэрч байгаа. Өөрийгөө хамгаалах механизм нь хөгжиж, үрэвсэл, халдварын эсрэг тодорхойхэмжээний хамгаалалттай болсон. Арьс нь хэт нимгэн байхаа больж, зузаарч байгаа бөгөөд ургийнясны дээд хэсгээр өөх хуримтлагдаж эхэлжээ

Танд сонирхуулахад:

  • Унтаж сэрэх цаг нь тогтворжиж, тодорхой үечлэлтэй болсон байгаа
  • Ихэвчлэн ээжийгээ унтсан үед илүү их хөдөлгөөнтэй болдог
  • Хоол боловсруулах систем нь гадаад орчинд бэлтгэгдэн, зунгаг үүсэж байгаа

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Цээж хорсох, хоолны шингэц удаашрах
  2. Хааяа үтрээгээр үе үе базалж болно. Энэ нь төрөх үйл явцад бэлтгэгдэж буйн шинж
  3. Арьс хуурайшиж, загатнана

Зөвөлгөө

Хэрвээ хэвлийн доогуур хүчтэй өвдөх, доошоо цус , ус гарах тохиолдолд та эмчид яаралтайхандаарай.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй