blog image

ГЭР БҮЛИЙН АЯЛАЛДАА МАРТАЖ БОЛОХГҮЙ 9 ЗҮЙЛ

2024-01-15 19:11:45

Өнөөдөр бусад бүх л зүйлийн нэгэн адилаар аяллын зардал ч инфляцитай холбоотойгоор нэмэгдэж байна. Гэтэл хайртай дотны хүмүүстэйгээ хамт өвлийн хэдэн долоо хоногийг ч утаагүй дулаахан газар өнгөрүүлчихмээр байдаг. Тэгвэл хэрхэн хямд зардлаар аялах вэ?

1.     Аялахад төсөв гарга

Манай нэг аялагч найз байдаг юм. Тэр энгийн л сая төгрөгийн цалинтай төсвийн байгууллагын ажилтан. Гэхдээ 6 хувийн байрны зээлээ төлөөд, хүнсээ аваад үлдсэн мөнгөө шууд аялалдаа хадгалдаг. Жилдээ нэг удаа ээлжийн амралтаа аваад, аялахдаа маш олон улсаар аажуу тайван аялж зугаалдаг нь үнэхээр атаархмаар. Тэгвэл та хэдэн төгрөгийн цалинтай байх нь хамаагүй, аялахыг зорилго болгон тавиад, сар бүрийн хуримтлал үүсгэх ёстой аж. 

2.     Нислэгээс эхэл

Нислэг бол аяллын хамгийн том зардал тул хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэзээ аялахаа шийдээд, аялахаасаа дор хаяж 3 сарын өмнө тийзээ захиалаарай. Мөн Улаанбаатар хотоос шууд нислэг гэхээсээ илүүтэйгээр Улан-Үд эсвэл Эрээнээс дамжин нислэг хийвэл үнэ нь хамаагүй хямд тусах болно. Жишээ нь та Бээжин аялахаар бол УБ-Замын үүд галт тэргээр, Эрээнээс Бээжин нисэх нь хямд байдаг. Ингэж явахдаа та хүүхдүүддээ галт тэрэг, онгоц, метро, давхар автобус гэх мэт тээврийн хэрэгслийг бүгдийн үзүүлэх боломжтой болно, энэ аяллын бас нэг гоё дурсамж болдог.

3. Буудал

Буудал бол аяллын хамгийн гол зүйл, үүнийг та trip.com booking.com-оос захиалж болно. Гэхдээ захиалгын доорх хүмүүсийн сэтгэгдлийг заавал уншаарай. Та буудлаа эрт захиалахаас гадна, гадны жуулчин авдаг эсэх, хотын төвдөө ойр эсэх, таны үзэх үзвэрүүд рүү яаж явах гэх мэт байршлыг эхлээд харах, мөн хэдэн онд ашиглалтанд орсон нь чухал учир нь гэр бүлээрээ явах үед ариун цэврийн өрөөний цэвэр байдал номер нэг шалгах зүйл болдог, мөн өдөржингөө яваад ирэх үед буудлын ор зөөлөн цэвэрхэн том байвал ямар гоё гээч...

4. Аяллын хөтөлбөр

Аяллын хөтөлбөр та аль орон руу явж байгаагаас шалтгаалан юу үзэх, хаашаа явахаа эртнээс судлах, тухайн оронд очиход заавал үзэх ёстой газруудыг аяллын апп ашиглан судлах нь танд амар байх болно. Гэхдээ та үзэх үзвэр хөтөлбөрөө болж өгвөл аяллын тур компаниар хийлгэсэн нь танд хямд байх болно, учир нь тур компаниуд тухайн үзвэр үйлчилгээний газруудтай гэрээтэй ажилладаг. 

5. Хоол

Таны аялахаар сонгосон оронд ямар хоол түлхүү байдаг вэ, таны хүүхэд идэж чадахаар байна уу, гэдгээ та бас сайн судлах хэрэгтэй болно шүү. Бага насны хүүхдүүдтэй яваа үед нэмэлт тэжээл каш, сүү, мөн дэлгүүрүүдэд зардаг шууд буцалгаад өгөхөд бэлэн хоолны бэлдэц аваад явбал амар байдаг. 

6. Даатгал

Аяллын даатгалыг та заавал хийлгэх ёстой зүйлсийн нэг. Амьдралд гэнэтийн маш олон зүйлс болдог учраас эрсдэлд бэлэн байхад гэмгүй.

7. Төлбөр тооцооны хувьд бэлэн мөнгө мөн олон улсын виза картууд дор хаяж хоёр төрлөөс авч яваарай. \master cad, union pay\

8. Аяллын эмийн сан. 

Гэнэт л өөр хоол хүнс хэрэглээд ирэхээр гэдэс дотор тань хямарч магадгүй шүү дээ. Тиймээс гүйлгэлтийн эсрэг эм, өвчин намдаах эм зайлшгүй хэрэгтэй. Мөн аялж явахад гар хуруугаа санамсаргүй байдлаас болж шархлууллаа гэхэд эмийн сан хайж цаг гарздалгүйгээр шархны лент гэх мэтчилэн ойр зуурын зүйлстэй эмийн сангийн хайрцаг авч яваарай

9. Тосох үдэх үйлчилгээ

Хэрвээ аяллын компаниар дамжуулбал илүү найдвартай тухтай байдаг. Гэхдээ тийм боломжгүй байвал захиалсан зочид буудалдаа тийм үйлчилгээ байгаа эсэхийг нь лавлаарай. Мэдээж нэмэлт төлбөртэй л байх. Ингээд бодохоор аяллын компаниар аялсан нь дүндээ дүн ч байж болох юм. Нийтлэлд маань нэмэлт зөвлөгөөг Simple Travel Симпл Трэйвэл компани өглөө


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй