blog image

Жирэмсний 30 дах долоо хоног

2020-10-23 15:16:49

Таны хүүхдийн бүхий л зүйлс бүрэлдээд бараг дуусч байна даа. Баяр хүргэе

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 38.5  – 42.5 см урттай, 1100-1300 гр  жинтэй болсон байна. Тархины атираанугалаасууд үүсч байгаа. Одоо хуруугаа гозойлгож чаддаг болсон. Эхийн хэвлийд үлдсэн долоохоногуудад  биеийн температурыг зохицуулахад тусалдаг тархи, эсийн өөхний шинэ эсүүд үүсэжэхэлнэ Тэдний ясны чөмөг нь төрсний дараа хөгждөг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн бүрэнхөгжсөн байгаа. Өдөр ирэх тусам улам бүр томорч, хөдлөх талбай нь багассанаар хөдөлгөөнширүүснэ.

Танд сонирхуулахад:

  • Хөл, гараа илүү их хөдөлгөнө
  • Өдрийн ихэнх хэсгийг нүдээ нээж, анисаар өнгөрүүлнэ
  • Нүдээрээ гэрлийг дагуулж хараад, үүнд хариу үйлдэл хийнэ
  • Магадгүй уйлж ч байгаа байх

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

  1. Цээж хорсох
  2. Хавагнах
  3. Амьсгаа давчдах
  4. Унтахад бэрх болох
  5. Тавгүй зүүд зүүдлэгдэх

Зөвөлгөө

Жирэмсэн эхчүүд ихэвчлэн шөнө аль талаараа унтах вэ? гэж асуудаг.

Гэдэс нэлээд томорч болохоор дээшээ харж хэвтэх боломжгүй. Хамгийн тохиромжтой байрлал болзүүн талаараа хэвтэх. Зүүн талаараа хэвтэхэд хүүхдэд хүрэх цусны эргэлт илүү сайжирч,  судсандүзүүлэх даралт бага байдаг. Таныг зүүн талаараа хэвтэхэд хүүхдийн тань хөдөлгөөн ихсэж байвалсайн байгаагийн илрэл юм. Хөдөлгөөн ихтэй хүүхэд бол эрүүл хүүхэд гэдгийг мартаж болохгүй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй