blog image

Жирэмсний 34 дах долоо хоног

2020-10-23 15:20:31

Хүүхэд тань гэдсэн дотроосоо таны бүхий л яриа, сэтгэл хөдлөлийг мэдэрч байгаа шүү. Гадаад орчныг таны амьдралаар дүгнэх болно. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцаж, сонин сайхнаасаа хуваалцаж байгаарай.

Ургийн өсөлт: 

Хүүхэд ойролцоогоор  43.5 – 47.5 см урттай, 1900 – 2100 гр жинтэй болсон байна. Дууг ялган , түүндхариу үйлдэл үзүүлдэг болсон. Хүүхдийн хөдөлгөөн багассан ч хааяа их хүчтэй хөдлөх болсонбайгаа. Одоо хүүхэд төрөөд агаараар амьсгалахад  уушиг бэлэн болжээ. Ээжээсээ дархлалынэсүүдийг шилжүүлэн авч байгаа. Төрөх хүртэл энэ байдал үргэлжлэх бөгөөд  төрсний дараа  ангируургаараа ч гэсэн дархлалын эсүүдийг авдаг.

Танд сонирхуулахад:

  • Унтахдаа нүдээ аниж сурсан байгаа
  • Унтах нь харьцангуй тогтворжсон байгаа
  • Хумс нь нэлээн урт ургасан бөгөөд төрөхөөсөө өмнө нүүрээ майжсан байвал та битгийгайхаарай.
  • Ургийн ус 3 цаг тутамд шинэчлэгддэг

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Дааврын нөлөөгөөр нүд бүрэлзэх
  2. Нойргүйдэх
  3. Өтгөн хаталт
  4. Хөл, гар хавагнах
  5. Хэвлий хэт тэлэгдсэнээс болж хүйс гадагш товойж гардаг

Зөвөлгөө: 

Төрөх үед амьсгалаа хэрхэн зөв хуваарилж, өвдөлтөө багасгах талаарх сургалт, мэдээллийг эмчээсээасууж, жирэмсний сургалтад суугаарай. Төрөх бэлтгэлээ базааж, эмнэлэгт хэвтэхдээ авч явахзүйлсээ бэлтгээрэй


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй