blog image

Жирэмсний 40 дэх долоо хоног

2020-10-23 15:25:42

Ингээд удахгүй төрөх нь дээ. Хоног тоолон хүлээсэн үртэйгээ уулзах нь ээ. Баяр хүргэе. Одоо нярайн асаргаа буланг уншаад байж дээ.

Ургийн өсөлт

Хүүхэд төрөхөд түүний жин, уртыг хэмжээг нь нарийн мэдэх болно. Одоо түр хүлээхэд л болно. Хумс, үс нь улам ургасаар л байна. Уушги нь улам л хөгжиж байгаа бөгөөд төрөх үед хангалттайамьсгалж чаддаг болсон. Хүүхдийн биеийн 75 % нь ус, 15 хувь нь өөхнөөс бүрдэж байгаа.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

Сүүлийн хэдэн долоо хоногт мэдрэгдэж байсан бүх зовиурууд хэвэндээ байна. Бага хугацаа үлдлээтэвчээрэй.

Зөвөлгөө:

Эмнэлэг явах  бэлтгэлээ хангасан гэдэгт итгэлтэй байна. Гар утасны цэнэг, эмнэлэгт авч явах зүйлсээнягталж шалгаарай. Хэзээ ч өвдөлт өгч болох тул бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Тайван бай, сайнамар. Та энэ бүхний ард гарч, тун удахгүй хөөрхөн үрээ тэврэх нь ээ.

Хэвлийгээр жигд базлах, ус гарвал яаралтай түргэн дуудаарай.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй