blog image

ЖИРЭМСЭН ҮЕД ИЛРЭХ АМИНД АЮУЛТАЙ ШИНЖ ТЭМДГҮҮД

2020-11-02 20:57:49

 

Таны биед илрэх хэвийн өөрчлөлтүүд нь: Умайн булчингийн агчилт, нуруугаар өвдөх, өтгөн хатах, хөлийн судас өргөсөх, хөх томрох болон ангир уургийн ялгарал нэмэгдэх, заримдаа хөлний шөрмөс татах, гар хөл хөөнгө болох, үтрээний ялгадас ихсэх.  Харин яаралтай эмнэлэгт үзүүлэх шинж тэмдгүүдээ тогтоогоод аваарай.

  • Үтрээнээс цус алдах
  • 38 градусаас дээш халуурах
  • Толгой хүчтэй өвдөх, нүд эрээлжлэх, цусны даралт 140\90-ээс дээш болох
  • Нуруугаар байнга өвдөх
  • Үтрээнээс шингэн ихээр ялгарах
  • Биеийн жин огцом нэмэгдэж, гар хөл, шагай болон нүүрээр хавагнах
  • Гэнэт хэвлий, аарцгаар үргэлжлэн өвдөх
  • Тогтмол дуншиж өвдөх
  • Ургийн хөдөлгөөн удаашрах болон хөдлөхгүй болох. Хэвийн үед цагт 4-өөс доошгүй хөдөлдөг

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй