blog image

Жирэмсний 3 дахь долоо хоног

2020-10-23 14:26:50

Ээж болоход бэлэн үү? Эндээс эхлээд та маш их хариуцлагатай байна шүү. Таны  биед боловсорсон өндгөн эс, эр бэлгийн эстэй нийлж үр тогтсоны дараа зигот хэмээн нэрлэгдэх ганцхан эсээс бүрдэлтэй үр хөврөл бий болно.

Ойролцоогоор шар будааны нэг ширхэг шиг жижигхэн /0,015 мм/ биетэй, дотроо 107 /58-107/ эсээс бүрдэлтэй энэ эсийн бүрдэл нь умайн хананд гүн наалдаж сууна. Энэ эсүүдээс зөвхөн 8 ширхэг нь ургийг бий болгодог бөгөөд үлдсэн 99 эс нь ургийн ус болон бусад хамтын зүйлсийг бүрдүүлдэг эсүүд юм.

Өндгөн эс үр тогтсноос ойролцоогоор 7 хоногийн дараа эхсийн тусламжтайгаар савны хананд бэхлэгдэн наалддаг. Эхэс нь урагт шаардлагатай хоол тэжээлийн зүйлс, хүчил төрөгчийг эхээс урагт, харин хаягдал ялгадас зүйлсийг ургаас эхэд дамжуулж өгдөг. Эхэс ба ураг хоорондын холбоосыг бий болгогч бүтцийг хүй гэж нэрлэдэг.

Таныг жирэмсэн болсноо хараахан мэдээгүй байгаа энэ мөчид хүүхэд тань аль хэдийнээ хөгжлийн замдаа гарч, боловсорч эхлэн, олон зуун эсэд хуваагдан, дотроо шингэн хуримтлагдсан хоосон орон зай болох бластокист хэмээх үеийг өнгөрүүлж байх нь. Таны саван дотор ямар нэгэн зүйлс болж өнгөрч байх энэ үед үүнийг та болон эмч тань олж мэдэх ямар ч боломжгүй. Энэ үед савны тань дотор хана улам зузаарч хөгжиж буй үр хөврөлийг тэжээж, цаашдаа ургийг тэжээх эхсийн анхны эс нь энд бий болно. Хөгжиж буй үр хөврөл тань танаас хангалттай витамин, аминдэм, фолийн хүчил, уураг, кальци, төмөр зэргийг хүлээх болно.

Ялангуяа фолийн хүчлийг жирэмслэлтийг төлөвлөснөөсөө хэдэн сарын өмнөөс өдөрт 0,4 мг-аар ууж эхлэх хэрэгтэй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй