Сорвины тос
₮15000
₮38000
Сорви үүсээд зургаан сарын дотор хэрэглэхэд арьсны коллагений нийлэгжилтийг хэвийн болгож сорви үүсэхээс сэргийлж, шинэ сорвийг багасгах сорвины эмчилгээний бүтээгдэхүүн юм. Уг тос нь лазер, peeling, мэнгэ үү ургацаг авхуулсны дараа, хумсны сорви, батганы сорви, элдэв шархны дараах сорви үүсэхээс сэргийлнэ
- Арьсны хамгийн гаднах гадаргуу болох эпидермис нь шарх үүссэний дараа ихэнхидээ хоёр долоо хоногийн дотор бүрэн өөрийгөө нөхөн төлжүүлсэнээр шарх хаагдаж эхлэдэг байна. Энэ үед буюу шарх хаагдаж буй үед ямар нэг сорвины эсрэг тос хэрэглэх нь тохиромжгүй бөгөөд холбогч эд буюу коллаген нь шархны эдгэрэлтэнд их хэмжээгээр очиж өгсөнөөр шархны эдгэрэлтэнд чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Дараагийн шатанд шинэ үүссэн стратум корнум буюу арьсны шинэ үүссэн давхарга нь их хэмжээгээр трансэпидермал /эпидермисийн хооронд/ давхаргаас чийгшилийг алдагдуулж эхлэдэг. Энэ байдал нь кератиноцитийг их хэмжээгээр цитокиныг үйлдвэрлэж фибробластыг их хэмжээгээр коллагеныг ялгаруулахад нөлөөлнө.
- Ингэснээр шинэ үүссэн коллаген нь тухайн сорвины хэсэгт их хэмжээгээр очиж өгсөнөөр сорви үүсэлтийг ихэсэгэж өгдөг байна.
- Силикон гел хэрэглэснээр тухайн шинэ үүссэн арьсны давхарга стратум корнемыг чийгшилийг хэвийн арьстай мэт болгож зохицуулж мөн фибробластыг их хэмжээгээр коллаген эсийг тухайн сорвитой хэсэгт их хэмжээгээр очиж хуримтлагдахаас сэргийлж өгнө.
Дэлхийн арьс судлалын нийгэмлэгээс мэдэгдсэнээр сорвитой арьс нь хэвийн сорвигүй арьсыг бодвол нарны туяанд маш мэдрэг байдаг байна. Нарны туяа сорвийг бусад арьснаас ялгарч өнгө өөрчлөгдөж борлосон сорвийг тод үлдээдэг. Иймээс наранд ил гарах үедээ сорвитой хэсгийг ил гаргахгүй эсвэл нарнаас хамгаалах тосыг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй.
Хэрэглэх заавар: Өглөө оройд сорвитой хэсэгтээ маш нимгэн түрхэнэ. Арьсыг нарны шууд тусгалд өртүүлэхгүй байх. Нарны тос давхар хэрэглэх чухал